Сонсголгүй хүн гэж энэ ертөнцөд байхгүй.Стандартад заасан цагаас илүү цагаар дуу хөгжмийн хичээлийн мэргэжлийн анги танхимд ордог.
Урт удаан, жаргалтай амьдралын үндэс бол эрүүл бие.Цэцэрлэг болон бага сургуульдаа өдөр бүр биеийн тамираар хичээллэснээр насан туршдаа спортоор хичээллэх дадал суугаад зогсохгүй зоригийн хүмүүжлийг эзэмшдэг.
Эрүүл биед саруул ухаан оршино.Эрүүл бус бие, сэтгэлтэй бол эрдэм сурахын утга учир үгүй билээ.Жилд хоёр удаа нүд, шүд, хөлийн тавхай, биеийн галбирийн оношлогоог хийдэг төдийгүй Солонгос улсын In boddy 580 төхөөрөмжийг ашиглан хүүхдийн биеийн бүтцийг оношилж, эцэг эхчүүдэд зөвлөгөө өгч ажилладаг.
Эх орны эзэн болохын тулд эх хэлээ бүрэн дүүрэн эзэмших нь юу юунаас чухал юм.Зөвхөн монгол хэлний хичээлээр бус сургуулийн өдөр тутмын амьдралд болоод бусад хичээлийн агуулгад эх хэлний мэдлэгийг түлхүү олгохыг эрмэлздэг.
Бидний өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн язгуур урлаг, соёлын биет бус өвүүд дэлхийн хаана ч дахин давтагдашгүй өвөрмөц хэв шинжтэй юм.Товшуур хөгжмийг 1-5 дугаар ангийн бүх сурагчдад заадаг цорын ганц сургууль юм.
Хүүхдийн төрөлхийн сониуч занг өдөөж, сэтгэн бодуулж сургахад чиглэсэн ба XXI зууны хүүхдийн заавал эзэмшвэл зохих чадвар, чадамжийг хөгжүүлэх хичээл, дасгалуудтай OXFORD THINKERS хөтөлбөрөөр 1-5 ангидаа хичээллэдэг.
Хүүхдийн ирээдүйн төлөвшил, карьер болон акамемик амжилтад хэрэгтэй насан туршид суралцах чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн OXFORD COMPUTING хөтөлбөрөөр 3-5 дугаар ангидаа хичээллэдэг.
Хүүхдийг номонд дурлуулж, “Мэргэжлийн уншигч” болоход чиглүүлэх “Насанд хүрэхээс өмнө заавал унших 1000 ном” уншлагын хөтөлбөр нь Оксфордын Их сургуулийн уншлагын хөтөлбөрөөс жишээлсэн, сургуулийн өмнөх 3-5 настнууд болон ЕБС-ийн 6-18 насны сурагчдад зориулан, нас насны ангиллаар хүүхдийн тухайн насанд олж авбал зохих мэдлэг, чадварыг тусгасан 18 нас хүртэл унших 1000 номыг багтаасан цогц хөтөлбөр юм.
Бие даах чадварыг олгохын тулд хүүхдийг огтхон ч эрхлүүлдэггүй. Үүнийг “хатуу” гэж хэлдэг бол Ёкоминэ арга бол маш чанга хатуу арга болно. Чадахгүй хүүхэд гэж байхгүй. Өөрийнхөө хүүхдэд итгэж, ирээдүйнх нь төлөө хөгжиж дэвжихэд нь, бие даахад нь дэм үзүүлээрэй гэж та бүхнээс хүсье. “Ёкоминэ Ёшифүми”. Сурагчид маань өдөр бүх ангиа цэвэрлэж, ээлж ээлжээр ангийн найзуудынхаа хоолыг зөөж, аягалж тавгална, бохироо хураана, сургуулийн нийтийн эдэлбэрээ угаана, арчина.Хөдөлмөр хүнийг хүмүүжүүлдэг билээ.
Хэнийг ч ялгалгүй мэндлэх, хүндлэх, талархах соёл нь хүний хамгийн наад захын суурь төлөвшил юм.Сурагчид маань хоолоо идэж дуусаад тогооч багшдаа, тусалж дэмжсэн бүх хүмүүстээ өдөр бүр талархсанаа илэрхийлдэг.Шинээр шилжиж ирсэн, эсвэл хичээлээсээ хоцорч байгаа, тус дэм хэрэгтэй байгаа хүүхдийг анзаарах л юм бол туслая гэдэг нь сурагч бүрийн маань төдийгүй багш нарын минь анхаардаг гол зүйл.
Сурагч бүрийн нүдэнд аз жаргал гэрэлтэж байна уу? Үгүй юу? Чадахгүй хүүхэд гэж нэг ч байхгүй зарчим хэрэгжиж байна уу? Үгүй юу? Энэ л бидний нэн тэргүүнд анзаарах өнцөг юм.
Уралдаан тэмцээнээр байр эзлүүлэх нь чадахгүй, хоцорсон хүүхдийг гомдооно гэж үзэн татгалзах хандлага байдагч багш өндөр мэдрэмжтэй байж, тунг нь тааруулж өрсөлдүүлэх нь өөртөө итгэх итгэлийг төрүүлдэг.Мөн сурагчид маань жилдээ 1-2 удаа мэргэжлийн тайзан дээр гарч тайлан тоглолтоо хийдэг нь бусдын өмнө өөрийгөө илэрхийлэх, биеэ барихгүй сурсан зүйлээ үзүүлж, харуулах гээд олон талын ач холбогдолтой байдаг.