Монголын уламжлалт хүмүүжлийн арга барилыг орчин цагийн боловсролын чиг хандлагатай хослуулсан жишиг сургууль болно.
“Эх орноо зүрхний угаас хайрлаж, эх орондоо эзэн байх Монгол иргэд болно”
Эрүүл чийрэг - Биеийн хүч, Итгэл хайр - Сэтгэлийн хүч, Бүтээлч сэтгэхүй - Суралцах хүч
Монгол Улсын Боловсролын тухай хуульд “Монгол Улсын боловсролын зорилго нь иргэнийг оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхитай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино”
ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй сургалт цэсээс үзэх боломжтой
Хүүхэд бүр төрөхдөө гоц ухаантан төрдөг.Хурдан сурдаг, удаан сурдаг хүүхэд л гэж бий.Цэцэрлэгийн 3-5 насанд нь бие даах чадварт сургаж, сургуулийн 6-11 насанд нь гоц авьяасыг нь нээж илэрүүлэхэд гол анхаарлаа хандуулна.Дунд ангиас сурагчийн сонирхолд тулгуурлан 1 төрлийг сонгуулж, гүнзгийрүүлэн суралцах нөхцлийг бүрдүүлнэ.
Сурагчийн амжилттай суралцах үндэс суурь бол “сургууль - эцэг, эх - сурагчын” гурвалсан холбоос юм.Эцэг, эх, асран хамгаалагчиддаа үргэлж сургуулийн маань үүд хаалга нээлттэй байж, хамтран ажиллах замаар сургалтын чанарыг дээшлүүлэх нь эцэг, эхийн зөвлөлийн үндсэн зорилго юм.
Сурагчид сургуулийн орчинд өрнөдөг өдөр тутмын үйл ажиллагаа болоод сургалтын үйл ажиллагаанд өөрсдөө зохион байгуулалтад орж, манлайлал үүсгэн ажилласнаар олон талын амьдралын ухааныг суралцаж байдаг.
Хий хоосон цаггүй - Хичээдэг сургууль
Худал цуу ярьдаггүй - Үнэний сургууль
Уур бухимдал төрдөггүй - Инээдэг сургууль
Унжийж, эрхлэх зохидоггүй - Цоглог сургууль
Муухай үг хэлдэггүй - Хайрын сургууль
Нурмайж, нойрмоглох завгүй - Номын сургууль
Дүү нь ахыгаа хүндэлдэг - Дүрэм журамтай сургууль
Дэгсдэж алдаа гаргасан ч - Дэнсэлж засдаг сургууль
Залхуурч, нозоорч суудаггүй - Ажилсаг сургууль
За гэвэл Ёо үгүй - Шударга сургууль
Хий хоосон цаггүй - Хичээдэг сургууль
Худал цуу ярьдаггүй - Үнэний сургууль
Уур бухимдал төрдөггүй - Инээдэг сургууль
Унжийж, эрхлэх зохидоггүй - Цоглог сургууль
Муухай үг хэлдэггүй - Хайрын сургууль
Нурмайж, нойрмоглох завгүй - Номын сургууль
Дүү нь ахыгаа хүндэлдэг - Дүрэм журамтай сургууль
Дэгсдэж алдаа гаргасан ч - Дэнсэлж засдаг сургууль
Залхуурч, нозоорч суудаггүй - Ажилсаг сургууль
За гэвэл Ёо үгүй - Шударга сургууль
Монгол нүүдэлчид эх байгалиа хайрлан хүндлэх, түүний халдашгүй дархан чанар, эх ундаргыг ариун дашгин байлгах, өнө удаан ашиглах, авч өгөхийн ухаан, өсгөн үржүүлэхийн жам ёсыг баримталдаг зэрэг тоолж баршгүй олон давуу талтай тул Монгол хүн бүр дэлхийд ховор нүүдэлчин соёлоо гээлгүй үргэлжлүүлэн үр хүүхэд, хойч үедээ уламжлуулан хүргэх үүрэг хүлээсэн гэж хэлж болно.
Монголчууд нүүдэл суудал гэдгээ “ус урсах тусмаа тунгалагжиж, тогтох тусмаа бохирддог” хэмээх ойлголттой нягт холбон ухаарч ус, хужир, өвс ургамал тэгширсэн бэлчээр нутгийн сайныг сонгон, байнгын хөдөлгөөнийг эрхэмлэж ирсэн ба үүний үрээр нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн мянга мянган жилийн туршид Монголын газар шороо хөрсний эвдрэлд ороогүй билээ.
Энэхүү гайхамшигт өв, соёлоо өвлөн тээх, үргэлжлүүлэн өвлүүлэхийн их ухааныг сурагчиддаа мэдрүүлэх, шимтэн суралцах сэдлийг өгөх нь манай сургуулийн хөдөлмөр зуслангийн гол зорилго юм.